Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Сүхбаатарын талбайд “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” акц зохион байгуулсан юм.
МСНЭ-ээс улс төрийн намуудад 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд уриалга гаргасан. Энэхүү уриалга нь намууд УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтдаа хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтуудыг засаж залруулахад анхаарахыг хүссэн байна. Улс төрийн намуудын төлөөллийг МСНЭ-ийн дээрх уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж, нэгдэхийг уриалсан юм. Иймд Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва МСНЭ-ээс зохион байгуулсан “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” үйл ажиллагаанд очиж уриалгын хуудаст гарын үсэг зурж дэмжиж буйгаа илэрхийлжээ.