Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр, эрхлэлт 2024” өдөрлөг арга хэмжээг Олон Улсын хөдөлмөрчдийн өдрийг тохиолдуулан Мишээл Экспо төвд 5 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд нийт 1399 иргэн оролцож, 30 аж ахуй нэгж байгууллага 986 ажлын байр зарлаж 137 иргэн ажлын байранд зуучлагдаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг авсан 18 хувиараа болон өрхийн бизнес эрхлэгчил оролцсон томоохон арга хэмжээ боллоо.