Цагаан даваа-Гандан-Вокзал гэсэн хаягтай хуучирч муудсан автобусанд суулаа. Дизель түлш, моторын эхүүн үнэр хамар цоргиж дотор муухайрав. Дэмий л малгайгаараа ам хамраа таглавал нэг өвгөн жолоочийн дэргэд очоод “Чи ийм автобусаар хүмүүст үйлчилж байгаадаа ичээч” гэв. Настай хүн тэссэнгүй бололтой. Харин нөгөө жолооч нь өвгөний өөдөөс том дуугаар хэрэлдэж гарав.
Тэр Нямбаатартаа хэл л гэнэ. Уг нь тухайн автобаазын хариуцах ёстой асуудал баймаар. Насжилт нь дууссан автобусыг нийтийн тээврийн шугаманд гаргамааргүй байна! Ялгаруулж байгаа утаа нь хорт утааны үндэс суурь гэж захын хүүхэд ч мэддэг болсон цаг шүү! Хамгийн аюултай нь эдэлгээгүй болсон төмрийн сэг шатсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан шүү дээ!
Д.Дорж