2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Засгийн газраас “Шинэ хоршоо” хэмээн хөдөлгөөнийг санаачилж байгаагаа зарлаж, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уг шийдвэрийг өөрийн биеэр шуурхай сурталчилсан юм. Хэдийгээр АН-ын зүгээс “Энэ бол бүтэхгүй санаа. Малчдыг өрөнд оруулж, эдийн засгийг унагах явуургүй зүйл” гэж эсэргүүцсэн ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар тууштай зүтгүүлсээр 21 аймагт “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлэх ажлыг эхлүүлэх юм. Энэ бол сонгуулийн пиар байсан гэдгийг нотлохын тулд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөнгөлөлттэй зээлд хамрагдах хоршооны гишүүн малчдын тоо, санхүүжилт хүссэн төслийн дүнд үндэслэн “Санхүүжилтийн ерөнхий гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулж, талууд гарын үсэг зурснаар 2024 онд нийт 1.0 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргахаар шийдвэрлэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг улсын хэмжээнд эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо.
Д.Лхагва