Aвто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмсэнийг эсэргүүцэн “Босоо Монгол”-ын П.Шинжээравдан болон МАХН, Үнэн ба зөв гэдэг намын гишүүд хамтран өнөөдөр автомашинтай жагсаал зохион байгуулж байгаа билээ. Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын дарга С.Амарсайханыг дуудаж уулзаж “Олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй” гэдгийг онцлов. Мөн автозам ашигласны хураамжийг нэмсэнтэй холбогдуулан энэ талаар НИТХ-д дахин асуудал оруулж хэлэлцүүлэхийг чиглэл болгожээ.
Хотын дарга С.Амарсайхан Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь НИТХ-д хандахаа илэрхийлэв.
С.Бат