Оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэргээр Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийг шалгаж байгаа гэх мэдээллийг АТГ-аас сэтгүүлчдэд өгсөн билээ. Түүнийг Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байх үед нь хилийн хориг тавьсан гэдэг. Тэгвэл өнөөдөр А.Баттөрийг АТГ-аас баривчлан саатуулсан талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Элчин сайд А.Баттөр нь 1998-2000 онд Гэгээрлийн сайд, 2012-2016 онд Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байсан. Мөн Бельги Улсад суух Элчин сайдын албыг хашиж байсан юм. АН-ын гишүүнлэлтэй. Харин МоАХ фракцид харьяалагддаг. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хувьд “Зөрчил гаргасан дипломат ажилтнуудад өршөөл байхгүй” гэж мэдэгдээд байгаа билээ.
С.Болд