Монгол Улсад коронавирусын халдвар авсан хүний тоо хоёроор нэмэгдлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, тусгаарлагдаж байсан 25 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Харин тусгаарлагдах байранд хянагдаж байсан хоёр Турк иргэнээс коронавирус илэрлээ. Тэд Солонгосын тусгай үүргийн онгоцоор гуравдугаар сарын 28-нд Монголд ирсэн Туркийн Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн хүмүүс. Тухайн хоёр Туркийг Туркийн Элчин сайдын яамны ажилтан болох ар гэртэй нь уулзуулалгүй, иргэнгүүт нь тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Гадаадаас ирж буй хүмүүсийг шууд тусгаарлаж байгаа” гэлээ. Ийнхүү Монгол Улсад коронавирусын халдварын тохиолдол 14 болж бүртгэгдлээ. Гадаадаас ирж байгаа хүмүүсийг нэг бүрчлэн тусгаарлаж, хянахыг цаг үеийн нөхцөл байдал хүчтэй шаардаж эхэллээ.
Д.Бат