П.Цагаан медальтнуудыг 500 доллараар шагнажээ

Токио-2020 зуны олимпийн наадамд Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид амжилттай оролцож түүхэндээ анх удаа нэг олимпийн наадмаас гурван медаль хүртсэн амжилттай медалийн буухиаг эхлүүлсэн. Тодруулбал эмэгтэйчүүдийн -48кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн -81кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон 128
Үргэлжлүүлэх

Бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглож буй Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг эхний барилдаандаа Францын К.Ларрокийг цэвэр ялав. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай өрсөлдөгч нь манай бөхийг гурван удаа дэвжээнээс түрж гарган гурван оноо аваад байлаа. Харин цаг дуусах эгзэгтэй энэ мөчид манай бөх мордох мэхээр өрсөлдөгчөө далаар нь унаган бүхэл дөрвөн оноо
Үргэлжлүүлэх

Өнөөдөр /08.01/ Токиогийн Олимпийн чөлөөт бөхийн барилдаан эмэгтэй 76 кг-ийн жингээр эхэлж байна. Монгол улсын гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Японы Хироэ Минагаватай барилдахаар сугалсан.Хироэ Минагава 1989 онд төрсөн. 2018 оны ДАШТ-ий хүрэл, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт. Азийн гурван удаагийн аварга. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт. 2018 оны Азийн наадмын мөнгөн медальт. Япон бөх
Үргэлжлүүлэх

Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний сүүлийн өдөр жүдо бөхийн багийн тэмцээн явагдаж байна. Монголын баг эхний шатанд БНСУ-ын багтай таарав. Монгол, Солонгос энэ олимпоос адилхан нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн, тэнцүүхэн өрсөлдөгчид гэж болно.Эхний барилдаан +90 кг-ынхны хооронд болоход Ө.Дүүрэнбаяр улсаа төлөөлөн дэвжээнд гарав. Энэ барилдаанд солонгос бөх Ким Мин Жон манай бөхийг ороод
Үргэлжлүүлэх

Монголын бөх Саид Моллай дэлхийн аварга, олимпийн мөнгө, хүрэл медальт япон бөх Таканори Нагасед ялагдаж, Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр Монголын баг Токиогийн Олимпоос гурав дахь медалиа авснаас гадна медалийн өнгөө хувиргаж чадав. Харин Японы эрэгтэй жүдочид доод дөрвөн жинд бүгдэд нь түрүүлж, нутгийн дэвжээн дээрээ одтой наадаж байна. Эх орныхоо нэрийн өмнөөс барилдах
Үргэлжлүүлэх

Монголын бөх Саид Моллай 81 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо. Гүржийн Тато Григалашвилитэй хийсэн барилдаан түүний хувьд хүндхэн эхэлсэн. Гүрж залуу дархан үүрэх мэхээрээ вазари үнэлгээ авч давуу байдалтай болоод авав. Гэхдээ манай бөх сандарч тэвдсэнгүй тайван барилдсаар өмсөх мэхээр вазари авч, үнэлгээг тэнцүүлэв. Улмаар өрсөлдөгчөө үүрэх мэх хийхэд нь сөрж мордоод
Үргэлжлүүлэх

Монголын жүдоч Саид Моллай 81 кг-д эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгараад байна. Тэрбээр Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзад өмнө нь хоёр удаа ялагдаж байв. Харин энэ удаа олимпийн дэвжээнд хянуур болгоомжтой барилдаж, өрсөлдөгчөө үүрэх мэх хийгээд дутуудахад нь тэвэрч эргээд цэвэр ялалт байгуулав. Одоо Моллай шөвгийн 8-д үлдэх эрхийн
Үргэлжлүүлэх

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63, эрчүүдийн 81 кг-ын барилдаанууд өнөөдөр болж байна. 63-д зодоглосон манай бөх Болдын Ганхайч эхний учраа болох Мексикийн А.Алкарасыг нэмэлт цагт вазаригаар ялж, 16-д шалгарлаа. Одоо тэрбээр Бразилын хашир туршлагатай тамирчин, олимпийн хүрэл медальт К.Куадростой барилдана. Манай бөх өмнө нь түүнтэй нэг таарахдаа ялж байв. Өнөөдөр мөн Монголын иргэн болсон иран бөх
Үргэлжлүүлэх

Жүдо бөхийн 73 кг-д зодоглосон ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртэж, Монголын багийн хоёр дахь медалийг авчирлаа. Тэрбээр хүрлийн төлөөх барилдаан эхлээд удаагүй байхад Канадын Артур Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, олимпийн медальтны их гэр бүлд нэгдэж байна. Эдүгээгээс таван жилийн өмнө Риогийн олимпод ялагдаад уйлж суусан Цогтоо эрийн цээнд хүрснээ харуулж, хийморьтой барилдсаар ийнхүү
Үргэлжлүүлэх

Олимпийн наадмын 73 кг-д зодоглож буй манай жүдоч Ц.Цогтбаатар хагас шигшээд Японы домогт бөх, олимп, дэлхийн аварга Шохэй Онод нэмэлт цагт вазаригаар дийлдлээ. Оно түүнтэй барилдах хүртлээ долоон жилийн турш ялагдал гээчийг мэдрээгүй, нийт 62 дараалж ялаад байв. Цогтоо түүнтэй айж бэргэлгүй сайхан барилдаж, үндсэн цагаа дуусгасан. Улмаар нэмэлт цагт тэрбээр тэвэрч шидэх мэхийн оролдлого
Үргэлжлүүлэх

Create Account



Log In Your Account