УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, нийслэлийн Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Амартүвшин өнөөдөр олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ. Тэрээр “Намайг нэр дэвшсэн цагаас минь хойш ор үндэсгүй гүтгэж, харлуулах оролдлого явагдлаа. Энэ бүхэнд би өнөөдөр цэгийг тавия гэж бодсон юм” гээд түүнийг Нидерландын Вант Улсын иргэн биш болохыг баталсан тус улсын Бээжин хот дахь Элчин сайдын яамнаас илгээсэн албан бичгийг дэлгэсэн юм. Тэрээр өмнөх хугацаанд:
Иргэний бүртгэлийн Ерөнхий газрын тодорхойлолт
Гадаадын иргэн харъяатын газрын тодорхойлолт
Тагнуулын Ерөнхий газрын тодорхойлолт
зэрэг баримтуудыг дэлгээд байв. Эцэст нь Г.Амартүвшин “Би Монгол Улсын иргэн. Би Монгол Улсын төлөө зүтгэнэ” гэсэн юм.