БНАСАУ-ын зүгээс Өмнөд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө зогсоосныг Пхеньян мэдэгджээ. Улмаар хоёр Солонгосын хил дагуу байрлуулсан олон тооны чанга яригчийг буулгасан байна.
Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны 5 дугаар чуулганы цахим хуралдааны үеэр ийм шийдвэр гаргасныг Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг KCNA уламжиллаа. БНАСАУ хоёр Солонгосын хилийн дагуу оршдог бүс нутгуудад суртал нэвтрүүлэг хийх зориулалт бүхий 20 орчим чанга яригчийг байршуулаад байсан юм.