Япон улсад коронавирусын хоёр дахь давалгаа ид дундаа явж
байна гэж тус улсын халварт өвчин судлалын мэргэжилтнүүдийн холбоо үзэж
байна.
“Бид хоёр дахь давалгааны яг голд нь байна. Цаашид нөхцөл
байдал хэрхэхийг анхааралтай ажиглах нь чухал. Токио хот төдийгүй орон даяар
халдварын оргил үе болж байгаа ч дахин дэгдэх эсэхийг хянах шаардлагатай. Үүний
дараа гурав дахь төдийгүй дөрөв дэх давалгаа ч дэгдэж магадгүй учир бид
коронавирусын нөхцөлд дасан зохицох хэрэгтэй” гэж тус холбооны дарга Казухиро
Татэда мэдэгджээ.
Япон улсад коронавирусын халдварын 58.5 мянга орчим тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас 1148 нас баржээ. Халдвар авсан 43 хүн эдгэрсэн бол 243 хүний биеийн байдал хүнд байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.