Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй айлчлал өнөөдөр эхэллээ.
Хоёр талын албаны хүмүүс БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-г “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав. Айлчлалын үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зураг юм.