Өнгөрөгч 8 дугаар сард Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцор хүсэлтээ улсынхаа парламентад өргөн барьсан билээ. Харин тус улсын парламент өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 16-нд Ерөнхий сайд Абэ Шинзогийн өргөдлийг хүлээн авснаар Засгийн газар нь огцорлоо.
Түүний оронд Ёшихидэ Сүга хэмээх тариачин гаралтай эр сонгогдож, Абэ Шинзогийн эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.