Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны орчим өчигдөр орой буюу 2020 оны 09 сарын 22-ы 21:30 минут орчимд нэгэн жолооч 100 орчим метр газраас хурд аван тэр чигтээ зогсоол хайж байсан машиныг мөргөж, улмаар ойр орчимд байсан 7-8 машиныг мөргөсөн осол болжээ.
Жолооч нь согтуу байсан ба эхнэртэйгээ муудалцсан уурандаа хаазаа огцом гишгэсэн гэж тайлбарласан байна.
Ослын улмаас түүний эхнэр зэрэг 3-4 хүн хүнд бэртэж ГССҮТ-д хүргэгдсэн аж.
Эх сурвалж: sonin.mn