2020. 10-р сарын 10. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун дайнаас урьдчилан сэргийлэх ажиллагаагаа бэхжүүлэх бодлогын хүрээнд тив хоорондын шинэ баллистик пуужин болон бусад шинээр гаргасан зэвсгээ цэргийн сүрт жагсаалын үеэр танилцуулсныг Хойд Cолонгосын телевиз Бямба гарагт нэвтрүүлжээ.
Тэрбээр “Бид дайсагнасан улс орнуудын бүхий л аюултай оролдлогууд, айлган сүрдүүлэх үйл ажиллагааг хязгаарлаж, хянахын тулд дайнаас урьдчилан сэргийлэх хүчин чадлаа үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэж жагсаал дээр мэдэгджээ” хэмээн Өмнөд Солонгосын YONHAP агентлаг мэдэгдлээ.