2020.10.29-ны өдрийн 20.50 цагийн орчимд Хэнтий аймаг Батширээт сум 4 дүгээр баг “Өндөр даваа” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 5 км шороон замд/ Toyota Probox автомашины жолооч нь согтуугаар автомашин жолоодож яваад замын хажуугийн мод мөргөж 60 настай, эрэгтэй Б амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтын дагуу “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явахыг анхааруулж байна. Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.