Өдөр бүр өглөөний 11 цагт хийдэг ЭМЯ-ны мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн дарга Д.НЯмхүү “ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавируст халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдээс 6 хүний бие маш хүнд байна. Тэр хүмүүс коронавирусын халдвар авснаас гадна зүрх судасны болон болон архаг суурь өвчтэй. Суурь өвчтэй хүмүүст халдвар хүндээр нөлөөлж байгаа юм. Мөн чихрийн шижин өвчтэй, цус харвасан, саажилттай хүмүүс ч эмчлэгдэж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд бүх халдвар авсан хүмүүсээ харьцуулж үзэхэд, 30 хувь нь уушгинаас үүдсэн ямар нэгэн хатгаа тусах, уушгинд нь нэвчдэс үүсэх эмгэг илэрсэн. Сүүлд амьсгалын аппаратад орсон 3 өвчтөний уушгины нэвчдэс нь шимэгдээд сайжирч байна” гэлээ.