Ахиухан бороо орох тоолонд нийслэл хот үерт автах юм. Хотын төвд ч ялгаагүй, өчнөөн мөнгө зарж үрж зам тавихдаа үерийн усыг зайлуулах шугам хоолойг “таг мартаж’ бөглөснөөс жилийн жилд нуур, далай тогтоно. Төлөвлөлт тооцоогүй, судалгаагүй, хяналт муутай ажил хийхийн гор нь ингэж гарч байна даа. Хамгийн харамсалтай нь хэдэн жилийн өмнө бөөн зардал, хөрөнгө хүч хаяж шинээр зассан зам үерийн усанд сүйдэж байна.
Д.Бат