Баянзүрх дүүрэгт үүссэн голомтоос шалтгаалан нийслэлд 2020 оны 12 дугаар сарын 21-нээс 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл бүх нийтийн өндлөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт дахин шилжсэн билээ.
УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатарын мэдээлснээр тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан хатуу хөл хорионы зэрэглэлийг бууруулах, эсэхийг шийдэх юм. Юутай ч ирэх даваа гарагт буюу 1 дүгээр сарын 4-нд Улсын Онцгой комисс хуралдаж, саналаа Засгийн газарт өргөн барихаар болсон байна. Улмаар Засгийн газар асуудлыг эцэслэх юм. Одоогийн байдлаар халдварын хүрээ амаргүй хэвээр байна.