ЭМЯ-ны мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хийсэн мэдээлэлдээ “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 27 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 15 897 хүнд шинжилгээ хийсэн. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад нийт бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 1859 боллоо” гэв.