Өнөөдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын 11А байрны 8 давхарт гал гарчээ. Маш олон хүн үхлийн ирмэг дээр очсон гэсэн үг. Онцгой байдлынхан шуурхай очиж, галын аюулаас олон хүнийг авран хамгаалсан байна. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд сайшаан магтсан мэдээ мэдээллийг ар араасаа цуврууллаа. Гал гарсан. Олон хүний амь нас эрсдэлд орсон. Гамшигаас хамгаалах үүрэг бүхий төрийн албан хаагчид очиж аврах үйл ажиллагаа явуулсан. Олон хүний амь насыг аварсан… Сайн хэрэг. Хамгийн гол нь буруутан нь хэн бэ, ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг талаар яагаад хэн ч ганц үг дуугарахгүй байна вэ?
Нийтийн орон сууцанд тамхийг замбараагүй татдаг, архидан согтуурсан үедээ татсан тамхиныхаа ишийг дуртай зүгтээ нясалдаг, цахилгаан хэрэгсэлээ залгаад тасраад уначихдаг этгээдүүдээс болж хэдий болтол гэм зэмгүй иргэд, хүүхэд, хөгшид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох ёстой юм бэ? Тамхины хяналтын тухай хууль чинь орон сууцанд гууль болж байгааг олж харахгүй байна уу?! Орцонд өдөр шөнөгүй тамхиддаг, шаардлага тавихаар хүлээж авдаггүй оркуудад хууль дүрэм хатуу үйлчлэх цаг болсон шүү! Гурваас дээш давхар орон сууцанд газ хэрэглэж болохгүй гэдэг журмыг, суурийн соёл иргэшлийн бичигдсэн болоод бичигдээгүй хууль дүрмийг харанхуй хүмүүс хэдий болтол зөрчиж, бусдад гай тарих гэсэн юм бэ? Ухамсар муутай хоосон толгойтнууд гал тавьж л байдаг, онцгойгийнхон очиж унтрааж л байдаг үзэгдэл хэзээ засрах вэ? Наанадаж хувь хүн амь нас, эрүүл мэнд, орон гэрээрээ хохирч, цаанадаж улсын хөрөнгө мөнгө урсаж байнa шүү! Нөгөө талаар чанаргүй барилга барьсан компани, түүнийг нь хүлээж авсан Улсын комисс хариуцлага хүлээх ёстой! Дахин анхааруулахад хэргийн буруутан нь хуулийн хариуцлага хүлээх ёстой!
Д.Дорж