Өнөөдөр буюу бямба гарагт Мьянмарын хамгийн том хот болох нийслэл Янгонд ардчиллын төлөөх эсэргүүцлийн жагсаал боллоо. Өнгөрөгч даваа гарагт Мьянмарын арми цэргийн эргэлт хийж засгийн бүх эрх мэдлийг гартаа авснаас хойш зохион байгуулагдсан анхны томоохон жагсаал юм.
Жагсагчид эрх баригч Ардчиллын төлөөх үндэсний лиг намын тэргүүн Ан Сан Су Чи болон ардчилсан үзэл баримтлалтай парламентын гишүүдийг суллахыг шаардаж байлаа. Tэд “Бид ардчиллыг хүсч, шаардаж байна” гэсэн утга бүхий уриа, лоозон барин жагсчээ гэж CNN мэдээллээ.