МҮЭ-ийн холбоо НДШ-ийг хоёр хувиар нэмсэн шийдвэрийг эсэргүүцэж орон даяар “Цахим тэмцэл” өрнүүлнэ. НДШ-ийг нэмсэн шийдвэрийг эсэргүүцэх тэмцлийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Шуурхай ажлын хэсгийг МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар байгуулсан билээ. Өнөөдөр/2021.02.16/-нд уг ажлын хэсэг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралд тэмцлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулав. Мөн НДШ-ийг нэмснийг эсэргүүцсэн тэмцлийн үйл ажиллагааг зохион байгуулах арга хэлбэр, чиглэлийг МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудад хүргүүлж хамтын оролцоотойгоор зохион байгуулахаар шийдвэрлэв. Улс орон даяар Ковид-19 цар тахлын гамшгаас хамгаалах хатуу хөл хорионы байдалд шилжсэнтэй холбогдуулан НДШ-ийг нэмснийг эсэргүүцсэн тэмцлийн үйл ажиллагааг энэ сарын 23-ны өдрийг хүртэл цахимаар өрнүүлэх чиглэлийг МҮЭ-ийн холбооны аймаг нийслэл, салбарын ҮЭ-үүдийн байгууллагуудад хүргүүлж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахаар боллоо. /МҮЭХ/