Эрүүл мэндийн яамны өглөөний мэдээллийн цагаар ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл “Манай улсын 18-аас дээш насны иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулна. Гэхдээ тухайн вакцины найрлагад орсон бодисноос харшилтай хүнд болон антибиотикт харшилтай, сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн, бусад вакцинд хүчтэй харшил буюу анафлаксийн шоконд орж байсан хүмүүст хийхгүй. Түүнээс гадна мэдрэлийн үрэвслийн хам шинжтэй, халуунтай, ямар нэгэн өвчний зовиуртай, дархлал дутмагшилтай, гормоны болон дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүн тус вакциныг хийлгэж болохгүй. Мөн жирэмсэн эмэгтэйд жирэмсэн хүнд хийхгүй. Харин хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно. Иргэд вакцин тариулахын өмнө эмчийн үзлэгт орж, хийсний дараа 30 минут ажиглана. Вакцин хийлгэснийхээ дараа тарьсан газрыг хөндөхгүй, маажихгүй, хоёр хоног ус хүргэхгүй байх, дулаан хувцаслах, архи дарс, мансууруулах эм хэрэглэхгүй байх ёстой. Мөн халуурах, ханиах зовиур илэрвэл эмчид хандах, ажил, амралтаа зохицуулж хэт ядрахгүй байх хэрэгтэй” гэлээ.