Өнөөг хүртэл коронавирусын халдвар илрээгүй байсан Говь-Алтай аймагт анхны тохиолдол батлагджээ. Энэ талаар тус аймгийн онцгой комиссоос “Аймгийн онцгой комиссын шуурхай хуралдаан сая дууслаа. Бид эрсдэл хэзээ ирэхийг мэдээгүй. Ирэх нь тодорхой цаг хугацааны асуудал байсан. Нэгэнт илэрлээ.Бид дөрөв таван сарын хугацаанд бэлтгэл ажлыг сайнтар хангасан байсан. Тэр хэрээр нэгдүгээр хавьтлыг тогтоож хүрээг нь хумиж авлаа. Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу хорт хавдартай иргэнийг хүргэж өгсөн эмч болон тодорхой хугацааны дараа түүний гэр бүлийнхнээс коронавирусын халдвар илэрсэн. Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал болох 100 гаруй хүнийг тогтоогоод байна. Ямар ч байсан голомтоо олж авсан. Хэн нэгнийг буруутгах биш, өвчин бол хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Тйим учир халдвар тээж ирсэн хүмүүсийг буруутгах шаардлагагүй. Харин ч сэтгэлээр өргөх хэрэгтэй” гэгчлэн мэдээллээ.