Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан нар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Албан хүмүүс иргэдийн вакцинд идэвхтэй хамрагдах идэвх буурч байгаагаас 2 дугаар тундаа хамрагдсан ирэгдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох болсныг мэдэгдлээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах иргэдийн тоо буурсан талаар мэдээлэл авлаа. Тиймээс вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан. Вакцины хоёр тундаа хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ” гэв. Мөн вакцин хийлгээгүй хүмүүст албадлагын арга хэмжээ авна гэв.