Бразил улсад эсэргүүцлийн жагсаал боллоо. Жагсагчид амралтын хоёр өдөр дараалан хэдэн хотод жагсаж, Ерөнхийлөгч Жайр Болсонарогийн Засгийн газрын “COVID-19” цар тахалтай тэмцэж байгаа бодлогыг эсэргүүцэж, огцрохыг шаардав. Ням гарагт нийслэл Бразилиа хотод 200 гаруй хүн эсэргүүцлээ илэрхийлж, “Bolsonaro Out”, “Impchimment Now” гэсэн бичиг, сурталчилгааны самбар барьжээ. Тус улсын томоохон хотууд болох Сан-Паулу, Рио-де-Жанейро ч жагсаал цуглааныг зохион байгуулав.
Тэд “COVID-19”-ийн вакцин худалдан авах, хүн амд яаралтай тусламж үзүүлэх, цар тахлын үед дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг буцааж хэрэгжүүлэхийг шаарджээ.