АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ 13 цагт Баянгол дүүргийн 20 сургуулийн байранд саналаа өглөө. Тэрбээр “Өнөөдөр 8 дахь удаагийн 6 дахь Ерөнхийлөгчөө сонгож байна. Ирц өндөр, иргэдийн идэвх сайн байна гэж харж байна. Нийт сонгогчиддо хандаж хэлэхэд Монгол Улсад шударга ёс ёсзүйт төрийг бий болгох, төр хяналттай байх тийм боломжийг хангасан сонголт хийгээсэй гэж хүсч байна. Өрсөлдөгч нартаа амжилт хүсье. Нэг нь өвчин зовлон туссан гэж сонсон. Хурдан түргэн эдгэрч ажилдаа ороосой гэж хүсье” гэлээ.