Хууль зүй, дотоод хэргийн (ХЗДХ)-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан, Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын ахлах мөрдөгч, Эрүүгийн цагдаагийн газар (ЭЦГ)-ын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг Замын-Үүд суманд ажиллаж, нэр бүхий зургаан албан тушаалтныг саатуулсан талаар өмнө нь бид мэдээлсэн.
Учир нь, Замын-Үүд боомтод иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ачаа бараа бөөгнөрч, хүндрэл үүсгэж буй асуудал нь албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчилтай холбоотой байж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн шөнө Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг дээрх хэрэгтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас түр саатуулсан байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр, түүний гэрээс их хэмжээний бэлэн мөнгө хураан авчээ.
Эх сурвалж: zindaa.mn