Өнгөрөгч 6 дугаар сарын 1-нд хотын дарга нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороо, жанжин Ж.Лхагвасүрэнгийн гудамж-9, Г.К.Жуковын нэрэмжит талбайн хойд талд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцлах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж байлаа. 2006-2015 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар таван аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна. Иргэд тухайн үеийн хотын эрх баригчдын тэрхүү шийдвэрийг эсэргүүцэж хотын одоогийн удирдлагуудад хандаад байсны дагуу ийм шийдвэр гаргасан юм. Харин саяхнаас тэрхүү газрыг онгичоод эхэлсэн талаар тухайн бүс нутгийн иргэд гомдоллох болов. Орон сууц юм уу, эсвэл шатахуун түгээх станц баривал иргэд хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж байгаа юм. Үүнд нийслэлийн ЗДТГ-ын зүгээс хариу өгөөгүй байна.
С.Болд