Төвлөрөл ихтэй, хамгийн олон хүн амтай дүүргийн нэг бол Сонгинохайрхан. Тэр хэрээр нийгэм, эдийн засгийн асуудал ихтэй. Ажилгүйдэл, ядуурал дүүргийн төдийгүй төр засгийн хэмжээнд яригдах хэмжээнд хүрээд байлаа. Гэхдээ маш оновчтой, чадварлаг, шинэ менежмэнтээр асуудалд хандвал нөхцөл байдал өөрчлөгдөж болдог нь сүүлийн дөрвөн жилийн ажлын үр дүнгээс нь харагдаж байна. Тийм учраас тус дүүргийн Засаг дарга, ИТХ-аас дэвшүүлсэн зорилт, Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг үнэлж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас Сонгинохайрхан дүүргийг нийслэлийн Шилдэг дүүргээр тодруулсан биз ээ.
2016-2020 ОНЫ ХООРОНД ХИЙГДСЭН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
2016-2020 онуудад дүүрэгт хөрөнгө оруулалт 400 орчим тэрбум төгрөгт хүрч өмнөх /145.0 тэрбум/ өмнөх 4 жилээс 2.5 дахин нэмэгдсэн байна. Ерөнхий боловсролын 9 сургууль 3 ээлжээр хичээллэдэг байсан бол одоо бүх сургууль 2 ээлжээр хичээллэх боломжтой болсон. Цэцэрлэгт хамрагдалт 62 хувь байсан бол эдүгээ 88 хувьд хүрчээ.
2016-2020 онд хийгдсэн томоохон ажлуудаас дурьдвал:
Шинээр 4 (3200 суудал) сургуулийн барилга (143, 151, 152, 153 дугаар сургууль), 5 (2400 суудал) сургуулийн өргөтгөлийн барилга (9, 104, 106, 107, Ирээдүй 1 дүгээр бага сургууль).
Цэцэрлэлийн барилга шинээр 20 ширхэг (2520 ор) 170, 214, 215, 224, 228, 244, 252, 253, 259, 260, 261, 263, 264, 269, 272, 273, 284, 285, 287, 294 дүгээр цэцэрлэгүүд, өргөтгөлийн 11 (950 ор) барилга 41-р ясли, 55, 80, 105, 113, 116, 117, 118, 176, 188, 226 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгууд ашиглалтад орсон. Ингэснээр сургууль нийт 5600 суудлын тоогоор, цэцэрлэг нийт 3300 хүүхдийн ороор нэмэгдээд байна.
2021 ОНД ХИЙГДСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтууд
Шинээр 7 сургуулийн барилга (4, 20, 26, 28, 31, 32, 37 дугаар хороод, 4320 суудал) 3 сургуулийн өргөтгөлийн барилга (62, 76, 122-р сургууль 1920 суудал), шинээр 9 цэцэрлэгийн барилга 10 (2), 11, 24, 25, 31, 33, 34, 39-р хороод (1450 ор), 3 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга (26, 119, 125-р цэцэрлэг, 590 ор)
Авто зам
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын 10.000 өрхийн уламжлалт нүхэн жорлонг MNS 5924 стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар солих ажлыг тусган хэрэгжүүлж байна. Энэхүү ажил хэрэгжсэнээр Сонгинохайрхан дүүрэг хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох боломжтой юм. Одоогийн байдлаар нийт 9.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй авто замын ажлууд бүрэн дуусаад байна. Харин 12.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй авто замын ажлууд гэрээний дагуу хийгдэж байна.
ГЭРЭЛТҮҮЛЭГ
Улс, Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1450 ширхэг гэрэлтүүлэг, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 7 сая еврогийн санхүүжилтээр 6800 ширхэг гэрэлтүүлгийн ажил гэр хорооллын 31 хороонд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд 18 хорооны 4204 ширхэг гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэж, байнгын ашиглалтад оруулсан. Харин 13 хорооны 2596 гэрэлтүүлэг угсралтын ажил бүрэн дуусч комисс ажиллуулах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвд хүргүүлээд байна. Энэхүү ажил бүрэн хэрэгжиж дууссанаар гэр хорооллыг 80 хувийг бүрэн гэрэлтүүлэг бүхий орчноор хангах юм.
Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс, Геологийн төв лабораторийн уулзвараас 21-р хорооллын уулзвар хүртэл, Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх, 14-р хорооны Залуус гудамж, 15-р хорооны Барилгачин гудамж, 17-р хорооны 33-р байрны ар талын гүүрнээс Энхтайвны өргөн чөлөөний авто зам хүртэлх 621 ширхэг нэмэлт гэрэлтүүлгийг бүрэн суурилуулж дуусчээ.
ХӨРСНИЙ БОХИРДОЛГҮЙ АНХНЫ ДҮҮРЭГ
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө гэр хорооллын 10.000 өрхийн уламжлалт нүхэн жорлонг MNS 5924 стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар солих ажлыг тусган хэрэгжүүлж байна. Энэхүү ажил хэрэгжсэнээр Сонгинохайрхан дүүрэг хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох боломжтой юм. Энэхүү ажлын хүрээнд энэ онд 18 хорооны 300 өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчилсэн. Харин 2022 онд 3000, 2023 онд 3300, 2024 онд 3400 өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх зорилтыг дэвшүүлэн ажилллаж байна.
Сонгинохайрхан дүүрэгт байх 47.123 гаруй нүхэн жорлонгоос шууд хөрс рүү нэвчиж буй ялгадас, угаадас зэрэг нь гэр хорооллын хөрсний бохирдлын 88 хувийг үүсгэдэг. Энэхүү бохирдол нь хөрсний гадаргаас доош 40-50 метр хүртэлх гүнд хөрсийг бохирдуулдаг болох нь тогтоогдож 40 метрийн гүний хөрснөөс дээж авч судлахад гэдэсний халдварт өвчний үүсгэгч бактер, гүний худгийн уснаас нитрат ундны усны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их буюу 1000мг/л илэрсэн байна.
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Цагдаа толгой” орчимд байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил 2019 онд эхэлсэн бөгөөд нийт дөрвөн га талбайг тохижуулан энэ онд ашиглалтад бүрэн оруулсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад 750 метр дугуйн зам, 50 машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн талбай зэрэг багтаж байна. Түүнчлэн 1500 орчим нарс, хайлаас суулган, 22 мянган ам метр талбайг зүлэгжүүлж, ногоон байгууламжийн усалгааны системийг суурилуулсан билээ.
- Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 2.2 га талбайг эзлэн орших ГҮНЖИЙН НҮДЭН НУУР юм. Тус нуурын байгалийн өвөрмөц тогтоцыг ашиглан 2017-2019 оны хооронд цогц бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Харин одоо гэр хорооллын иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг болсон.
- Дараагийн бүтээн байгуулалт бол Сонгинохайрхан дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 2.2 га талбайг эзлэн орших Гүнжийн нүдэн нуур юм. Тус нуурын байгалийн өвөрмөц тогтоцыг ашиглан 2017-2019 оны хооронд цогц бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Харин одоо гэр хорооллын иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг болсон.
- Энэ онд зөвшөөрөлгүй олон жил болсон гарааш, чингэлэг, контейнеруудыг чөлөөлөх ажлыг Нийслэл, дүүргийн Засаг даргын санаачилгаар энэ оны гуравдугаар сард эхлүүлсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажил наймдугаар сард бүрэн дууссан.
СХД АНХНЫ ЖИШИГ ЭМНЭЛЭГТЭЙ БОЛЛОО
Дүүргийн нэгдсэн эмнэлэг 2021 оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Евро стандартаар баригдсанаараа Нийслэлийн хэмжээнд ЖИШИГ” эмнэлэг хэмээн нэрлэгддэг. Нэгдсэн эмнэлэг 365 ортой. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмнэлэг байсан бол шинэ бүтээн байгуулалтын үр дүнд хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, чадавхад суурилсан хүний нөөцийг дахин бүрдүүлж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн билээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил-4” төслийн хүрээнд 45.1 сая ам.долларын санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг байгуулагдсан нь иргэдийн эрүүл мэндийн төлөө хийсэн бодитой хөрөнгө оруулалт боллоо.
2022 ОНД УЛСЫН ТӨСВӨӨР ХИЙХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
ШИНЭЭР ТӨСӨВТ СУУСАН
- ШИНЭ СУРГУУЛЬ – 3 Ш 1080 СУУДАЛТАЙ (21, 30, 33-Р ХОРОО) 18,8 ТЭРБУМ
- БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР -2 Ш (21, 33-Р ХОРОО)
- ЦЭЦЭРЛЭГ – 7 Ш 1700 ОРТОЙ, ХОРОО 23, 29, 33, 37, 40, 42, 43 ТӨСӨВТ ӨРТӨГ 22.8 ТЭРБУМ
ОН ДАМЖИЖ БАЙГАА СУРГУУЛЬ 2022 ОНД АШИГЛАЛТАД ОРНО:
-13 СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРНО.
– 14 ЦЭЦЭРЛЭГ 2022-2023 ОНУУДАД ОРНО. ҮҮНД ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАГТАЖ БАЙНА.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
- Өвлийн спортын ордны барилга (20-р хороо)
- Хөл бөмбөгийн талбай бүхий спортын цогцолбор
- Усан спорт сургалтын төвийн барилга
- Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн их засвар, шинэчлэл
- Хүүхэд залуучуудын театрын тоног төхөөрөмж
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих “Cонгинохайрхан” төслийн тоног төхөөрөмж
- Хороо, дүүргийн орчныг тохижуулах “Шинэ хороо” төсөл
- Биеийн тамир, хүүхдийн тоглоомын талбай
- Нийтийн эзэмшлийн орон сууцны гадна фасадны засвар
- Хорооны барилга
- Баянхошууны Баруун салааны авто замаас цэцэрлэг, ургуулийн цогцолбор хүртэл авто авто, 1км
- Сургуулийн гал тогооны тоног төхөөрөмж шинэчлэл
- Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийн шинэчлэл
- Гэр хорооллын гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг, камержуулалт
- Зүүн салааны автобусны эцсийн буудлаас богинын ам, ухны амын уулзвар хүртэл хатуу хучилттай авто зам 2,4 км
- Цэвэр бохир усны шугам сүлжээ /3, 4, 26, 36-р хороо/
- Толгойтын замаас хүнсчдийн гудамжтай холбох хатуу хучилттай авто зам 0,8 км
- Усан спорт цогцолбор
- Төв цэвэрлэх байгууламжийн лагийн цэвэрлэж, үнэргүйжүүлэх
- Гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтэц
- Хороодын дундах хатуу хучилттай авто зам 3,6
- Хаиын материал орчмын орон сууцын хорооллын доторх хатуу хучилттай авто зам 0,93 км
- Соёлын ордны гадна тохижилт
- Хилчин хотхоны инженерийн шугам сүлжээ 30-р хороо
- Эмээлт шонхор худалдааны төвөөс хурганы хэсэг хүртэлх хатуу хучилттай авто зам 32-р хороо
- Дүүргийн соёлын төв дагуух хатуу хучилттай авто зам 1,6 км
- Тоосгоны 20 дугаар гудамжнаас хангай зах хүртэлх хатуу хучилттай зам 1 км
- Нийслэлийн ахмадын эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн 3 дугаар амбулаторийн өргөтгөл 150-200 ор
- Үерийн хамгаалалтын далан 1,3 км