БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрлөлөө.
“Сөрөг хүчнээс нэр дэвшигч Юн Сук Ёол өнгөрсөн пүрэв гарагт Өмнөд Солонгосын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Нийт өгсөн саналын 99 хувийг тоолсны дараа консерватив буюу Ардын Хүчний Намаас нэр дэвшигч Юн Сук Ёол 48.59 хувийн санал авч, Либерал Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён 47.79 хувийн санал авчээ гэж Үндэсний сонгуулийн хорооноос мэдээллээ. Санал нэгээс доош хувийн зөрүүтэй байгаа нь энэ удаагийн сонгууль ямархуу ширүүн өрсөлдөөнтэй болсныг илтгэж байна. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа “БНСУ-ын ард түмэн бид нэг л үндэстэн. Үндэсний эв нэгдлийг би нэн тэргүүний зорилт гэж үзнэ” хэмээжээ. Эрх баригч намаас нэр дэвшигч Ли Жэ Мён ялагдлаа хүлээн зөвшөөрч, Юн Сук Ёолд баяр хүргэжээ” гэж YONHAP агентлаг мэдээллээ.