ОХУ-аас Украин улсад эхлүүлсэн цэргийн тусгаа ажиллагааны үр дүнд тус бүс нутагт дайны нөхцөл байдал үүсээд байгаа билээ. Талууд гэрээ хэлцэл хийж байгаа боловч одоогоор нэгдсэн зөвшилцөлд хүрээгүй байна.
Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд “Украин Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсад зорчих нь амь насны өндөр эрсдэлтэй. Иймд ямар ч зорилгоор Украин Улсад зорчихгүй байхыг Монгол Улсын нийт иргэддээ анхааруулж байна” хэмээжээ.