Өнгөрөгч ням гарагт Дани улсын нийслэл Копенгаген хотын худалдааны төвд зэвсэгт этгээд энгийн иргэд рүү гал нээсний улмаас гурван хүн амиа алдсан талаар орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. Халдлагын үеэр өөр хэд хэдэн хүн шархадсан бөгөөд гурван хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Өнөөдөр буюу Даваа гарагийн өглөө Копенгаген хотын цагдаагийн дарга Сорен Томассен сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ нэгэн Дани залууг аллагын хэрэгт холбогдуулан баривчлагдсан аж. Тэр одоогоор цорын ганц сэжигтэн юм.
“Баривчлагдсан 22 настай сэжигтнийг иргэд рүү гал нээсэн этгээд мөн гэдэгт бид итгэлтэй байна. Цагдаа нар халдлага болсон тухай анхны дуудлагыг хүлээн авснаас хойш 13 минутын дараа сэжигтнийг баривчилсан” гэж Томассен мэдэгджээ гэж CNN мэдээллээ.