Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо халдлагад өртсөнийхөө дараа таалал төгслөө.
Улстөрч эмчилгээ хийлгэж байсан Нарагийн Анагаах ухааны их сургуульд нас барсан байна. Тэрбээр 67 настай байсан бөгөөд Японы Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан билээ.
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо өнөөдөр орон нутгийн цагаар 11:30 цаг орчимд Нара мужийн Нара хотод сонгуулийн компанит ажилд дэмжигчээр оролцож явахдаа халдлагад өртсөн юм. Гэмт этгээд түүний ар талаас арав гаруй метрийн зайнаас хоёр удаа буудсан бөгөөд хоёр дахь удаагаа буудсаны дараа Ерөнхий сайд асан газар унасан байна. Тэрбээр хүзүү, цээжин тус газраа шархаджээ гэж МОНЦАМЭ мэдээллээ.