Монголчуудын толгой доторх хогийг цэвэрлээгүй цагт улс орон хөгжих нь юу л бол? Хөдөө явсан ч хог тарьж байгаль орчныг бохирдуулж бузарлана. Хотод байсан ч булан тохойд нохой шиг сарьж, хаа тааралдсан газраа хогоо чулуудна. Эвдэнэ сүйтгэнэ. Наадмын өдрүүдээр гол ус дагасан машины цуваа уртаас урт хөвөрдөг нь олон жилийн өмнөөс нүдэнд дасал болсон дүр зураг. Хамгийн харамсалтай нь ууж идсэн хогоо уутлаад явах ухамсартай хүн ховор байна.
Ойрхоноор нь Тэрэлжээр жишээ татахад л голын эрэг дагуу архи, пиво, ундааны шил, лааз ёстой нэг уур хүргэмээр хөглөрөнө дөө. Баруун хязгаарын цэнхэр сувд гэгддэг Толбо нууранд саяхан хэсэг хүмүүс очиж амрахдаа хогон далай үүсгээд явж. Тэр их хог байгаль дэлхийг яаж сүйтгэхийг ойлгох ухамсар алга. Хэлээд, учирлаад үгэнд орохгүй хүмүүст хуулийн дагуу ярих цаг болсон биш үү?
Д.Дорж