Өнгөрөгч нэг хоногт 248 хүнээс коронавирусын халдвар илэрснийг ЭМЯ-ны мэдээллээ. Үүнээс 101 нь нийслэл хотод, 147 нь орон нутагт илэрчээ.
Сүүлийн өдрүүдэд омикроны ВА.4, ВА.5 хувилбарын тархалт хүрээгээ тэлж байгаа учир иргэдэд болон худалдаа, үйлчилгээний газруудад халдвар, хамгааллын дэглэмээ сайжруулж, амны хаалтаа зүүх анхааруулгыг байнга хүргэж байгаа юм. Харамсалтай нь олон нийтийн газар амны хаалтаа зүүх иргэд цөөн байгаа төдийгүй хүүхдүүддээ ч маск зүүлгэхгүй байна!