Английн алдарт зохиолч Салман Рушди халдлагад өртөж эмнэлэгт хүргэгджээ. 1988 онд “Шулмын шүлгүүд” хэмээх ном туурвисныхаа төлөө тухайн үед Ираны шашны тэргүүн Аятоллагаас цаазын ял сонсч байсан юм. Салман Рушди Нью-Йоркийн баруун хэсэгт байрлах Чаутаукуа институтэд лекц уншихаар төлөвлөж байсан бөгөөд тэрхүү лекцийн тайзан дээр өнгөрөгч баасан гарагт хоёр удаа хутгалуулсныг мужийн цагдаагийн газраас мэдэгдэв.
Нью Жерси мужийн Фэйрвью хотын харьяат 24 настай Хади Матар гэгч этгээд зохиолчид халдсан болохыг тогтоосон гэж Мужийн цагдаагийн ангийн командлагч хошууч Евгений Ж.Станишевски баасан гарагийн орой хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Цагдаа нар Холбооны мөрдөх товчоо болон орон нутгийн эрх баригчидтай хамтран хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж хэмээн CNN мэдээлэв.