Пакистан улсад өнгөрсөн 6 дугаар сарын дунд үеэс хойш хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас нийт 1033 хүн нас бараад байна.
Зөвхөн сүүлийн 24 цагийн дотор 119 хүн нас барж, 71 хүн шархадсан гэж тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний хороо мэдээллээ.
Пакистаны уур амьсгалын өөрчлөлт хариуцсан сайд Шерри Рехманы мэдэгдсэнээр ойролцоогоор 33 сая хүн гамшигт нэрвэгдээд байгаа аж. Пакистанд сүүлийн 10 жилд ийм гамшиг болоогүй байна.
Нөхцөл байдал хүндэрсний улмаас Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф олон улсаас тусламж хүссэн бөгөөд НҮБ хүсэлтийн дагуу 160 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ гэж CNN мэдээллээ.