АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн пүрэв гарагийн орой Филадельфид үг хэлэхдээ Бүгд Найрамдах Намынхныг маш хатуу зэмлэн буруушаав. Тэрбээр эмх замбараагүй байдал газар авах, ардчиллыг сүйтгэх оролдлого нь хүчирхийлэлд хүргэж болзошгүйг анхааруулав.
Жо Байден “Бүгд Найрамдахчууд үнэний гэрэлд биш, харин худал хуурмагийн сүүдэрт амьдардаг’ гээд өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын удирдсан хөдөлгөөнд хариуцлага тооцохыг уриалсан байна. Үгийнхээ төгсгөлд тэрбээр улс орны хамгийн харанхуй хүчийг хазаарлах нь сонгогчдын бүрэн эрхт хэвээр байна гэж мэдэгдэв.
Жо Байден ийнхүү Конгрессын хяналтыг тодорхойлох дундын сонгууль болохоос хэдэн сарын өмнө америкчуудад хандсан хатуухан мэдэгдлийг яаран хийлээ. /CNN/