Английн Консерватив намаас Ерөнхий сайдаар зарласан Гадаад хэргийн сайд Лиз Трасс өнөөдөр Шотландад очиж Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хатан хаанд бараалхаж, шинэ Засгийн газар байгуулах албан ёсны зөвшөөрлийг авна. Ийнхүү тус улс Засгийн газрын шинэ тэргүүнтэй болно.
Трасс өнгөрөгч даваа гарагт болсон Консерватив нам доторх намын даргын өрсөлдөөнд ялалт байгуулж, улмаар шинэ Ерөнхий сайдаар тодорсон юм. 47 настай тэрбээр “Татварыг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Консерватив нам 2024 онд ч ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдээд байна.
Гэрэл зургийн эх сурвалж: Reuters