БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгээсээ хэзээ ч татгалзахгүй, цөмийн зэвсгээс ангижруулах талаар яриа хэлэлцээ хийх боломжгүй гэж мэдэгдсэнийг Хойд Солонгосын төрийн хэвлэл баасан гарагт мэдээлжээ.
БНАСАУ мөн цөмийн зэвсгийн талаар баримтлах бодлогын тухай шинэ хууль батлахаар болжээ. Энэ хуулиа “одоогийн нөхцөл байдлын хууль ёсны шаардлага” бөгөөд цөмийн зэвсэгтэй улсын байр сууриа цаашид бэхжүүлэх хүчтэй хууль эрх зүйн баталгаа болно гэж тэрбээр өгүүлжээ.
Цөмийн зэвсэг нь манай төрийн нэр хүнд, бие махбодь, үнэмлэхүй эрх мэдлийг төлөөлдөг гэж Ким мэдэгдээд тус улсын парламент буюу Ардын дээд ассамблейн шинэ хуулийг санал нэгтэйгээр батлах шийдвэрийг сайшааж байгаагаа илэрхийлэв.