Өнөөдрийг хүртэл Кремль “Украин дахь цэргийн тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байна” гэж мэдэгдсээр ирсэн билээ. Гэхдээ сүүлийн үед энэ мэдэгдлээ давтаагүй. Оросын Ерөнхийлөгч В.Путин Цэргийн нөөцийн хэсэгчилсэн дайчилгааг зарласан нь фронтод илүү олон цэрэг хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг боллоо. Тэрбээр долоон сарын өмнө Украинд халдан довтлох шийдвэр гаргасандаа харамсах шинж алга. Харин ч Орост тулгарч буй бүх хүндрэлийг барууны орнуудад тохож, Оросыг задрахыг хүсч байна гэж буруутгав.
“Хэрэв ОХУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн бол бид эх орноо хамгаалахын тулд бүх аргаа ашиглах болно’ гэж тэрбээр барууны орнуудад хандан анхааруулжээ.
Мөн “Бидэнд цөмийн зэвсгийн аюул учруулахаар оролдсон хүмүүст хэлэхэд салхи өөрсдийн чинь зүгт эргэх болно гэдгийг мэдэж байх ёстой’ хэмээн сүрдүүлэв.
Cтив Розенберг. BBC