Украины дайнтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин цэргийн дайчилгаа явуулах зарлиг гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулж Монгол Улс руу нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо нэмэгдсэн талаар зарим хэвлэлүүд мэдээлсэн. Энэ асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэлбээр “Өнөөдрийн 08- 12 цагийн хооронд манай Алтанбулаг боомтоор 170 зорчигч нэвтэрсэн байна. Эдгээр хүмүүсийн 74 нь ОХУ-ын иргэн байна. Ер нь Хиагт орчимд машины ачаалал их байгаа мэдээлэл ирсэн. Өчигдөрөөс Монгол Улс руу орж ирж буй зорчигчдын хөдөлгөөн ихэссэн. Манай улсын хувьдОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учраас зөрчилгүй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Орост цэргийн дайчилгаа зарласан, эсэх нь тус улсын дотоод асуудал учир бид дүгнэлт хэлэх боломжгүй’ гэлээ.