БНХАУ-ын дарга Ши Жиньпин Төв Азид хийсэн айлчлалаа дуусгаад ирснийхээ дараа анх удаа олон нийтийн өмнө гарлаа. Энэ нь Хятадын коммунист намын гол хурал болохын өмнө дэгдээд амжсан “төрийн эргэлт” хэмээх үндэслэлгүй цуурхалыг няцаасан хэрэг болов.
Ши Жиньпин өчигдөр буюу мягмар гарагт Бээжин хотноо болсон үзэсгэлэнд зочилж, Хятадын төрийн эрхийг барьсан 10 жилийн хугацааны ололт амжилтыг харуулсан үзэсгэлэнг үзэж сонирхсон гэж тус улсын төрийн мэдээллийн хэрэгсэл болох CCTV мэдээлэв.
Хятадын удирдагчийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян болон бусад дээд удирдагчид, тэр дундаа ХКГ-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны бүх гишүүд дагалдан явжээ гэж CNN мэдээллээ.