БНХАУ-ын удирдагч асан Ху Жинтаог Хятадын Коммунист Намын Их хурлын хаалтын ёслолд оролцуулжээ. 79 настай, нэлээд ядрангуй харагдах түүнийг Хятадын одоогийн удирдагч Ши Жиньпинтэй зэрэгцэн сууж байхад нь албаны хүмүүс ойртон очиж, дагуулан гарчээ. Ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Долоо хоног үргэлжилсэн ХКН-ын Их хурлын дараа тус нам 69 настай ноён Ши Жинпининийг гурав дахь удаагаа ХКН-ын даргын албан тушаалд үлдээжээ. Таван жил тутамд Бээжинд болдог коммунист намын их хурлаар Ши Жипиний эрх мэдлийг баталгаажууллаа. Ингэснээр тэрбээр Мао Зэдунаас хойшхи Хятадын хамгийн хүчирхэг удирдагчийн байр суурь дээр очлоо.
2003-2013 оны хооронд Хятадыг удирдаж байсан Ху Жинтаог индэрээс буулгах үед тэрбээр Ши Жиньпинд ямар нэгэн зүйл хэлэхэд тэр хариу дохиод толгой дохив. Дараа нь ноён Ху-г Ардын их хурлын танхимаас дагуулан гаргав. /BBC/