Хятадын Коммунист Нам /ХКН/-ын XX Их хурал Бээжин хотноо долоо хоног үргэлжилж, Ши Жиньпин гурав дахь удаагаа ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдлоо.
Энэ нь улсаа удирдах гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлж, ирэх таван жилд БНХАУ-ыг захирахаар болов. Өөрөөр хэлбэл, Мао Зэдуний дараа тодорсон хамгийн нөлөө бүхий удирдагч болов.
Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны Байнгын Хорооны шинэ гишүүдийг танилцуулая:
Ши Жинпин (Xi Jinping, 69), Ли Цян, (Li Qiang, 63), Чжао Лэцзи (Zhao Leji, 65), Ван Хунин (Wang Huning, 67), Ли Си (Li Xi, 66), Цай Ци (Cai Qi, 66), Дин Сюэсян (Ding Xuexiang, 60).
Хятадын удирдах эдгээр шинэ хүмүүс бүгд Ши Жиньпиний үнэнч хамтрагчид гэгддэг.
Гэрэл зургийн эх сурвалж: CNN