Улсын хэмжээнд өнгөрсөн нэг хоногт 58 хүн коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдсон гэж ЭМЯ мэдээллээ. Шинээр бүртгэгдсэн 58 тохиолдлын 26 нь нийслэл хотод, 32 нь орон нутагт бүртгэгджээ. Ковид-19-ийн халдварын дэгдэлтийн хажуугаар улирлын томуугийн өвчлөл хүрээгээ тэлж байгаа тул иргэн нэг бүрийг хариуцлагаа дээшлүүлж, амны хаалтаа зүүхийг албаныхан анхаарууллаа.
Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм алдагдсан нь ковидоос гадна ханиад томуу дэгдэх нэгэн үндэс суурь болж байна