Сөүлийн Итэвон дүүрэгт болсон нэн эмгэнэлтэй ослын дуулиан намжаагүй байна. Сүйрлийн хохирогч болсон залууст эмгэнэл илэрхийлсэн хүмүүс цагаан лаа, хар тэмдэг барьж эрх баригчдыг хүчтэй шүүмжлэн жагсжээ.
Өмнөд Солонгост сүүлийн 10 жилд тохиолдсон хамгийн том эмгэнэлт явдлын улмаас олон нийтийн уур бухимдал нэмэгдсээр, улмаар нийслэл даяар олон мянган хүн, жагсаал цуглаан зохион байгуулжээ.
Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон Үндэсний цагдаагийн газрын дарга болсон явдалд уучлалт гуйсан ч энэ нь гашуудсан олон нийтийн уур бухимдлыг намжааж чадаагүй байна. Зарим эх сурвалж жагсагчид Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг шаардсан хэмээн мэдээлэв.
Гэрэл зургийн эх сурвалж: BBC