2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуугийн дархлаажуулалтад 114’583 хүнийг хамруулсан.
- Үүнээс 1-12 насны 76’081
- Жирэмсэн 642
- Архаг хууч өвчтэй, 65-аас дээш насны 33’877
- Эрүүл мэндийн ажилтан 3’983 байна.
Нийт хамралт 46.8%- тай байна. Улирлын томуу, ковидын дэгдэлт зэрэгцэж байгаа тул вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө. Мөн хүн бүр амны хаалт зүүж, халдвар, хамгааллын дэглэм сахихыг анхааруулав.